Европын Холбоо Украинд гишүүнээр элсэх нэр дэвшигчийн статус олголоо
Нийтэлсэн огноо: 2022 оны 06 сарын 24 09:20
Европын Холбооны удирдагчид Брюссель хотод хоёр өдөр хуралдаж, Украин улсад гишүүнээр элсэх нэр дэвшигчийн статус олголоо.
Украинд нэр дэвшигчийн статус олгож байгаа нь "түүхэн үйл явдал" болохыг тус улсын Ерөнхийлөгч Владимир Зеленский онцолж байна.
Үүнээс гадна Европын Холбооны удирдагчид Молдова улсад нэр дэвшигчийн статус олгожээ. Мөн гүрж улс тодорхой нөхцөл хангасан тохиолдолд нэр дэвшигчийн статус авч болно гэж мэдэгдсэн байна.
Европын Холбоонд шинээр элсэх хүсэлт гаргасан улсууд ОХУ-тай газар нутгийн маргаантай байгаа нь анхаарал татаж байгаа юм.
Б.Есүйхулан
Холбоо барих: yesuikhulan.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-06-24 09:20
76584
BBJAX