Европын Холбооны төлөвлөгөө батлагдвал “Apple” төхөөрөмжүүдээ “Type-C” оролттой болгоно
Нийтэлсэн огноо: 2022 оны 06 сарын 08 11:00
Европын Холбоо бүх төрлийн ухаалаг гар утас, таблетуудад илүү өргөн хэрэглэгддэг “USB-C” оролт ашиглах төлөвлөгөөг орон нутгийн түвшинд баталлаа.
Ингэснээр “Apple” компани ухаалаг гар утас, таблет зэрэг бүтээгдэхүүнүүддээ “USB-C” оролт ашиглах шаардлагатай болохоор байна. Шинэ журамд чихэвч, видео тоглоомын консол зэрэг 15 нэр төрлийн бүтээгдэхүүнийг хамааруулж байгаа аж. 2024 оны намраас энэхүү журам хэрэгжиж эхэлснээр хэрэглэгчид жил бүр 267 сая ам.доллар хэмнэнэ гэж Европын комисс мэдээлсэн байна.
Дээрх төлөвлөгөөнд Европын Парламент болон Европын Холбооны 27 гишүүн улс гарын үсэг зурснаар баталгаажих юм.
О.Цэнгэг | @TsengegO
Холбоо барих: tsengeg.o@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-06-08 11:00
76217
BBJAX