Европын Төв банк: Шаардлагатай бол 0.25 нэгж хувиас илүү өндөр дүнгээр хүүгээ өсгөнө
Нийтэлсэн огноо: 2022 оны 06 сарын 28 17:40
“Евро бүсэд эдийн засгийн уналт болох эрсдэл үүсээгүй” гэж Европын Төв банкны Ерөнхийлөгч Кристин Лагард мэдэгдлээ.
Мөн тэрбээр “Хэрэв инфляц эрчимжсээр байвал бодлогын хүүгээ илүү өндөг дүнгээр өсгөх боломжтой”-г тодотгосон байна.
Европын Төв банкны хувьд ирэх долоодугаар сард бодлогын хүүгээ 0.25 нэгжээр өсгөх дохиог зах зээлд өгөөд байгаа юм.
Евро бүсэд оны эцсээр инфляц 6.8 хувьд хүрэх төсөөлөлтэй байгаа аж. Энэ нь Европын Төв банкны зорилт болох хоёр хувиас өндөр дүн болж байна.
М.Эрхэс | @ErkhesMunkhbat
Холбоо барих: erkhes.m@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-06-28 17:40
76665
BBJAX