Европын Төв банк зах зээлийн нөхцөл байдлыг хэлэлцэхээр шуурхай хурал зарлалаа
Нийтэлсэн огноо: 2022 оны 06 сарын 15 16:40
Европын Төв банк зах зээлийн нөхцөл байдалтай холбоотой шуурхай хуралдахаар боллоо.
Энэ долоо хоногт Итали улсын Засгийн газрын 10 жилийн хугацаатай бондын өгөөж дөрвөн хувь давж өссөн нь 2014 оноос хойших дээд үзүүлэлт болсон байна. Ингэснээр Европын Төв банк бодлогын хүүг нэмэгдүүлэх замаар бондын өгөөжийг бага түвшинд хадгалж чадна гэсэн хөрөнгө оруулагчдын итгэлд сөргөөр нөлөөлж байна.
Өнгөрсөн долоо хоногт Европын Төв банк долоодугаар сард бодлогын хүүг 0.25 нэгж хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдээлж байв. Тус банк сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд бодлогын хүүгээ өөрчлөөгүй юм.
Г.Хулан | @KhulanGanzorig
Холбоо барих: khulan.g@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-06-15 16:40
76389
BBJAX