Дүүргүүдийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө зарцуулалтыг шинэчилнэ
Нийтэлсэн огноо: 2014 оны 02 сарын 24 15:10
Нийслэлийн 2014 оны орон нутгийн хөгжлийн санд 48.7 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөвлөсөн. Үүнээс нийслэлийн есөн дүүрэгт хуваарилалт хийж, тохижилтын ажлын жагсаалтыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт хүлээн авч буй аж. Тэгвэл энэ оноос эхлэн Нийслэлийн Засаг даргын санаачилгаар дүүргүүдийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө зарцуулалтыг шинэчилж, иргэдийн оролцоотой, тэдний санал, санаачилгаар хийгдсэн тохижилтын ажлыг тус хөрөнгөөр санхүүжүүлэхээр болжээ. Албаныхны онцолсноор дүүргүүдэд зайлшгүй хийгдэх шаардлагатай, иргэдийн хүсч буй ажлыг тендер зарлан хугацаа, хөрөнгө алдахгүйгээр шийдэж, ажлын байрыг нэмэгдүүлэх ач холбогдолтой аж.
Холбоо барих: Tsatsralt.b@bloombergtvmongolia.com
2014-02-24 15:10
13246
BBJAX