Дүрэм зөрчсөн иргэдийн 70 хувь нь төлбөрөө барагдуулжээ
Нийтэлсэн огноо: 2013 оны 12 сарын 17 16:35
Замын хөдөлгөөний хяналтын төхөөрөмжөөр илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”-ын хүрээнд өнгөрсөн наймдугаар сарын 1-нээс хойш таван сар гаруйн хугацаанд буюу энэ сарын 16-ны байдлаар нийт 65 мянга 610 торгуулийн хуудсыг тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хаягаар хүргүүлжээ. Харин эдгээрээс 70 хувь нь төлбөрөө барагдуулсан гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ. Түүнчлэн өнгөрсөн амралтын өдрүүдэд хурд хэтрүүлсэн 145, гэрлэн дохио зөрчсөн 291 тохиолдол бүртгэгдсэн бол энэ сарын 16-нд хурд хэтрүүлсэн 18 харин гэрлэн дохионы 18 зөрчил илэрсэн байна. Үүнээс гадна холбогдох газраас мэдээлснээр долоо хоногт дунджаар 10 сая төгрөгийн торгууль төлөгдөж буй аж.
Холбоо барих: Tsatsralt.b@bloombergtvmongolia.com
2013-12-17 16:35
10375
BBJAX