Дээд шүүх О.Цогтгэрэлийг Ардчилсан намын даргаар бүртгэх хүсэлтээс татгалзлаа
Нийтэлсэн огноо: 2021 оны 12 сарын 21 10:40
Дээд шүүхээс Ардчилсан намын даргаар О.Цогтгэрэлийг бүртгэх хүсэлтээс татгалзах шийдвэр гаргалаа. Ингэснээр Ардчилсан намын даргын бүртгэл тодорхой бус хэвээр үлдэж байна.
Гуравдугаар сарын 28-29-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Ардчилсан намын даргыг сонгох сонгуулийг Ардчилсан намын Үндсэн дүрэмд нийцсэн гэж дүгнэх боломжгүй гэж үзжээ. Өмнө нь энэ асуудлаар С.Эрдэнэ, Ц.Туваан нарын хүсэлтээс удаа дараа татгалзаж байсан юм. Мөн энэ асуудлыг нам дотроо шийдвэрлэж, эргэн хандахыг шаардаж байв.
Ж.Зоригт | @TeraReader
Холбоо барих: zorigt.j@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2021-12-21 10:40
73477
BBJAX