ДЭМБ-ын COVID-19-ийг үл тэвчих бодлогын талаарх шүүмжлэлийг БНХАУ үгүйсгэлээ
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тэргүүн Тедрос Адханом БНХАУ-ын COVID-19-ийг үл тэвчих бодлогыг тогтвортой үргэлжлэх боломжгүй гэж шүүмжилснийг БНХАУ-ын Гадаад харилцааны яамнаас үгүйсгэлээ.
БНХАУ-ын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч цар тахлын эсрэг хөл хорионы арга хэмжээ өндөр үр дүнтэй байгааг тодотгосон байна.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тэргүүн Тедрос Адханомын БНХАУ-ын бодлогыг шүүмжилсэн бичлэг олон нийтийн сүлжээгээр хурдацтай тархаж, хэлэлцүүлэг эхлүүлээд байсан юм. Хэдий тийм боловч тун удалгүй БНХАУ-ын зохицуулагчид тус бичлэгийг нийгмийн сүлжээнээс устгасан байна.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага Ухань хотод COVID-19-ийн вирус анх илэрснээс хойш Ши Жиньпин Ерөнхийлөгчид дэмжлэг үзүүлж байсан юм.
Э.Мишээлт
Холбоо барих: misheelt.e@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com