Дэлхийн хэмжээнд улаанбуудайн нийлүүлэлт 2023 онд бүр ч хязгаарлагдмал байх төлөвтэй
ОХУ Украинд халдсанаас хойш улаанбуудай, кофе, эрдэнэ шиг зэрэг хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдүүдийн үнэ огцом өсөөд байна. Тухайлбал: улаанбуудайн үнэ дөрөвдүгээр сард сүүлийн 14 жилийн дээд цэгт хүрээд байгаа юм.
Дэлхийн хэмжээнд улаанбуудайн нийлүүлэлт 2023 онд бүр ч илүү хязгаарлагдмал байх төлөвтэй гэж шинжээчид үзэж байна. Мөн үнийн өсөлт үргэлжилнэ гэж үзэж байгаа аж. Улаанбуудайн нийлүүлэлтээр тэргүүлэгч Украины экспорт дөрөвдүгээр сард 10 сая тонн болж, өнгөрсөн оны мөн үеэс 47 хувиар буурчээ. Ийнхүү есөн жилийн доод цэгт хүрээд байна.
Харин Монгол Улс өнгөрсөн онд 227 мянган тонн улаанбуудайн импортолсон байна. Энэ нь 2020 онтой харьцуулахад 1.7 дахин өссөн дүн боллоо. 2019 он буюу цар тахлын өмнөх үетэй харьцуулахад 15.7 дахин өссөн дүн болж байна.
Импортын хэмжээ хамгийн ихээр буурсан хүнс нь улаанбуудайн гурил байна. 2019 онд Монгол Улс 2886 тонн улаанбуудайн гурил импортолж байсан бол 2021 онд 613 тонн болж, 80 хувиар буурчээ.
Ц.Бадмаараг
Холбоо барих: badmaarag.ts@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com