Дэлхийн улс орнууд вакцин хөгжүүлж, судалгаа явуулахад 8 тэрбум ам.доллар зарцуулахаа амлав
“COVID-19”-ийн вакцин хөгжүүлж, оношилгоо, эмчилгээний арга замуудыг судлахад найман тэрбум гаруй ам.доллар зарцуулахаа донор орнууд амлаад байна.
"Энэхүү санхүүжилт дэлхийн улс орнууд өмнө байгаагүй нягт хамтын ажиллагааг эхлүүлэх чухал алхам" гэж Европын Комиссын тэргүүн Урсула Фон Дер Ляиен мэдэгджээ. Тэрбээр Европын Холбооноос зохион байгуулсан Дэлхийн Вакцинжуулалтын цахим чуулга уулзалтыг нээж үг хэлсэн байна. Энэ чуулганд Европын орнуудаас гадна Канад, Япон, Саудын Араб зэрэг 40 орчим улс орны төлөөлөгч, олон улсын байгууллагууд оролцжээ. Харин АНУ болон ОХУ оролцоогүй байна. Босгосон санхүүжилтээс 4.4 тэрбум ам.долларыг вакцин хөгжүүлэлтэд зарцуулна гэж Европын Холбоо мэдээллээ.
Н.Номин-Эрдэнэ | @Nominerdene_NDN
Холбоо барих: nominerdene.n@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com