Дэлхийн банк: 2022 онд дэлхийн эдийн засаг 4.1 хувиар өсөх төлөвтэй
Дэлхийн банк 2022 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөвийг өмнөх тооцооллоосоо буурууллаа.
Тухайлбал: COVID-19-ийн халдварын тархалт нэмэгдэж, улс орнууд хязгаарлалт тогтоож эхэлсэн, мөн нийлүүлэлтийн сүлжээний доголдолтой холбоотойгоор энэ оны өсөлтийн төлөвийг 4.1 хувь болгож бууруулав.
Өнгөрсөн оны зургаадугаар сард 2022 оны эдийн засгийн өсөлтийн төлөв 4.3 хувь байна гэж тооцоолж байсан юм.
Түүнчлэн хөгжингүй орнууд болон хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт харилцан адилгүй байгаа нь өсөлтийн төлөвт сөргөөр нөлөөлж байгааг тодотгож байна. Үүнд вакцинжуулалтын тэгш хуваарилалтын дутагдалтай байдал нөлөөлж байгаа аж.
Харин 2023 онд улс орнуудын үйлдвэрлэл, экспортын гарц цар тахлын өмнөх үеийн түвшнээс бага байна гэж үзжээ. Ирэх оны эдийн засгийн төлөвийг 3.2 хувь байна гэж тооцоолсон байна.
М.Эрхэс | @ErkhesMunkhbat
Холбоо барих: erkhes.m@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com