Дэлхийн банк: Металлуудын эрэлт ирэх 10 жилд өндөр хэвээр байна
Нийтэлсэн огноо: 2022 оны 05 сарын 13 10:40
Салхин цахилгаан станцын сэнснээс эхлээд цэнэг хураагуурт ашиглагддаг металлуудын эрэлт ирэх 10 жилийн хугацаанд өндөр байх болно гэж Дэлхийн банк мэдээллээ.
Улс орнууд нүүрстөрөгчийн ялгаруулалтаа тэнцвэржүүлж, шатах түлшнээс татгалзаж байгаа нь металлуудын эрэлт нэмэгдэхэд түлхэц болно гэдгийг Дэлхийн банк тайландаа онцолжээ. Үр тариа зэрэг бусад түүхий эдүүдийн хэрэглээ ирэх 30 жилд саарах төлөвтэй байгаа бол металлуудын эрэлт ийнхүү өндөр хэвээр байна гэж шинжээчид үзэж байна.
Нүүрстөрөгч бага ялгаруулдаг цахилгаан эрчим хүчний үүсгүүрийн хэрэглээ нэмэгдсэнээр зэс, никель, кобальт, литийн эрэлт урт хугацаандаа өндөр байхаар байна.
Ц.Бадмаараг
Холбоо барих: badmaarag.ts@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-05-13 10:40
75768
BBJAX