Дэлхийн банкны дэд Ерөнхийлөгч өрийн хямралын эрсдэл нэмэгдсэнийг анхааруулав
Төв банкнууд бодлогын хүүгээ өсгөж байгаатай зэрэгцэн хөгжиж буй орнуудад өрийн дарамт нүүрлээд байгааг Дэлхийн банкны дэд Ерөнхийлөгч Кармен Рейнхарт мэдэгдлээ.
Тэрбээр "Бага орлоготой орнуудын хувьд өрийн эрсдэл, өрийн хямралд орох нь таамаг төдий биш. Одоо тулж ирчхээд байгаа" гэж “Bloomberg”-т өгсөн ярилцлагадаа онцолжээ. Өрийг бууруулах шийдвэртэй арга хэмжээгээр өрийн хямралыг шийдвэрлэх хэрэгтэйг тодотгосон байна. Үгүй бол үйлчилгээ багатай, гал унтраах төдий арга хэмжээ болно гэдгийг анхааруулжээ.
Мөн Төв банкнууд болон хөгжингүй эдийн засагтай орнууд эдийн засгаа зөөлөн газардуулж чадах эсэх нь хамгийн том итгэл найдвар болж байна гэсэн байна.
Дэлхийн банкны дэд Ерөнхийлөгч Кармен Рейнхарт
“Стагфляцын эрсдэл үнэхээр бодит бөгөөд эхний шатан дээрээ л явж байна. Эдийн засгийн сэргэлт сул байгаа нь цалинтай холбоотой дарамтыг тодорхой хэмжээнд сааруулж байгаа. Гэхдээ хөгжиж буй орнуудад инфляцын хүлээлтийг хөгжингүй орнуудынх шиг удирдаж чаддаггүйг анхаарах хэрэгтэй” гэж мэдэгдлээ.
Б.Есүйхулан
Холбоо барих: yesuikhulan.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com