Дональд Трамп: "COVID-19"-ийн вакцин энэ оны эцэс гэхэд бэлэн болно гэдэгт итгэж байна
Нийтэлсэн огноо: 2020 оны 05 сарын 04 15:40
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "COVID-19-ийн вакцин энэ оны эцэс гэхэд бэлэн болно гэдэгт итгэж байна" гэж мэдэгдлээ.
Тэрбээр “Fox News”-ийн тусгай ярилцлагад орж, эдийн засгаа эргэн нээхтэй холбогдсон асуултад хариулах үедээ ийнхүү мэдэгдсэн байна. Вакцин гарган авахад 12-18 сар шаардлагатай гэж АНУ-ын эрүүл мэндийн албаныхан мэдээлж байгаа юм.
"Хэрэв вакцин бэлэн болбол ирэх оны нэгдүгээр сарын эхээр их хэмжээгээр нийлүүлж эхлэх боломжтой" гэж тус улсын Халдварт өвчин судлалын институтийн тэргүүн Энтони Фаучи хэлсэн байна.
Вакцин гарах хүртэл эдийн засгийг аюулгүй бүрэн нээх боломжгүй гэж шинжээчид үзэж байгаа юм.
Н.Номин-Эрдэнэ | @Nominerdene_NDN
Холбоо барих: nominerdene.n@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2020-05-04 15:40
62857
BBJAX