Дональд Трамп: БНХАУ болон Европын Холбоо валютын зах зээлд манипуляци хийж байна
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ болон Европын Холбоог валютын зах зээлд манипуляци хийж байна гэж “Reuters” агентлагт өгсөн ярилцлагынхаа үеэр буруутгасан бөгөөд ямар нэг дэлгэрэнгүй тайлбар хэлээгүй байна. Учир нь АНУ 1994 оноос хойш ямар ч улсыг манипуляци хийж байна гэж албан ёсоор зарлаж байгаагүй юм.
Үүнээс гадна БНХАУ-ын 200 тэрбум ам.долларын импортод 25 хувийн татвар ногдуулах тухай АНУ-ын Засгийн газрын хэлэлцүүлэг даваа гарагт эхэлсэн байна. Гурав дахь удаагаа болж буй энэхүү хэлэлцүүлэг дахин таван өдөр үргэлжлэх хуваарьтай байгааг тус улсын Худалдааны төлөөлөгчийн газар мэдээллээ.
Мөн БНХАУ-ын Худалдааны дэд сайд энэ долоо хоногт АНУ-д айлчилна. Ингэснээр хоёр улсын төлөөлөгчид сүүлийн хоёр сард анх удаа худалдааны асуудлыг хэлэлцэх юм. БНХАУ Оюуны өмчийн тухай хууль зөрчсөн, шударга бус худалдаа хийсэн гэдэгт АНУ-ын компаниуд, худалдааны байгууллагууд санал нэгдэж байгаа аж. Гэхдээ татвар ногдуулах нь асуудлын шийдэл биш гэсэн саналыг тэд эрх баригчдад хүргүүлж байгааг шинжээчид онцолж байгаа юм.
Н.Номин-Эрдэнэ
Холбоо барих: nominerdene.n@bloombergtvmongolia.com
uyanga.m@bloombergtvmongolia.com