Дамбадаржаагийн гурван замын уулзварыг хөдөлгөөний зөв зохион байгуулалттай болголоо
Эдийн засгийн хөгжлийн яамнаас хэрэгжүүлж буй “Гудамж” төслийн хүрээнд хамгийн сүүлд Сүхбаатар дүүргийн 15-р хороонд байрлах Дамбадаржаагийн гурван замын уулзварыг хөдөлгөөний зөв зохион байгуулалттай болгож, өргөтгөн шинэчилжээ. Тодруулбал барилгын ажлын зураг төслийг нь “Эйч Ай Би” компани боловсруулж, “Арц Суварга” компани зам барилгын ажлыг гүйцэтгэсэн байна. Гудамж төслийн хүрээнд Улаанбаатар хотын авто замын нийт 33 уулзварыг өргөтгөн шинэчлэх, хөдөлгөөний зөв зохион байгуулалттай болгох ажил хийгдэж байгаа юм.Одоогийн байдлаар “Өргөө” кино театрын өмнөх уулзвар, Өнөр хорооллын тойрог, Тээврийн дээд сургуулийн урд талын уулзвар зэрэг зургаан уулзврын ажил дуусч, ашиглалтад ороод байна. Харин Халдвартын эмнэлгийн баруун болон “Бөхийн өргөө”-ний ард талын уулзвар зэрэг таван ажил ид үргэлжилж байна. Түүнчлэн ойрын хугацаанд дахин есөн уулзварын өргөтгөл шинэчлэлийн ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.
Б.Батманлай
Холбоо барих: Batmanlai.b@bloombergtvmongolia.com
Tsatsralt.b@bloombergtvmongolia.com