Г.Занданшатар: Төвлөрлийг сааруулахын тулд бүс нутгаар хөгжүүлэх шаардлага тулгарч байна
Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хуулийн 30 жилийн ой өнөөдөр тохиож байна.
БНМАУ-ын 430 депутатаас бүрдсэн Ардын Их Хурал хоёр сар гаруйн хугацаанд хэлэлцэж, ардчилсан Үндсэн хуулийг тунхаглан зарлаж байжээ. Ингэснээр Монгол Улсын анхны чөлөөт ардчилсан сонгууль 1990 онд долоодугаар сард болж байв. Энэхүү сонгуулиар сонгогдсон Ардын Их Хурлаас БНМАУ-ын анхны Ерөнхийлөгчийг сонгож байсан юм.
Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаанаар УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжүүдэд тодорхой эрх мэдэл олгох замаар төсвөөс хараат бусаар биеэ даан хөгжих боломжийг бүрдүүлэх асуудлыг онцоллоо.
УИХ-ын дарга Г.Занданшатар
Ж.Зоригт | @TeraReader
Холбоо барих: zorigt.j@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com