ГХЯ: Их Британитай түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээг ойрын хугацаанд эхлүүлнэ
Нийтэлсэн огноо: 2022 оны 05 сарын 12 16:40
2023 онд Монгол Улс болон Их Британи түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээ эхлүүлэхээр тохиролцлоо.
2021 оноос Их Британийн импортын барааны тарифын хөнгөлөлтийн систем болох "сайжруулсан нөхцөлд" Монгол Улсыг хамруулсан юм. Цаашид эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдааг хөнгөвчлөх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.
Түүнчлэн тээврийн харилцааг дэмжих зорилгоор агаарын харилцааны тухай хэлэлцээр байгуулах сонирхолтой байгаагаа талууд илэрхийлсэн болохыг Гадаад харилцааны яам мэдээллээ.
З.Энхболор
Холбоо барих: enkhbolor.z@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-05-12 16:40
75759
BBJAX