Грек улсад санхүүгийн гурав дахь шатны тусламж үзүүлэх асуудлыг хэлэлцэж байна
Ажилгүйдлийн түвшин нь 27 хувьд хүрсэн Грек улсад санхүүгийн гурав дахь шатны тусламж үзүүлэх асуудлаар Европын Төв банкны төлөөлөгчид Афин хотноо хүрэлцэн иржээ. Европын Төв банкны захирлуудын зөвлөлийн гишүүн Иорг Эсмуссен Грекийн Ерөнхий сайд, Сангийн сайд, Төв банкны Ерөнхийлөгчтэй уулзалт зохион байгуулж байна. Тэрбээр Афин хотод болсон хэвлэлийн бага хурал дээр “Евро бүсийн улсууд Грект үзүүлэх дараагийн шатны тусламжийн асуудлыг судалж байна. Энэхүү тусламжийг авахын тулд Грек улс төсвөө танах, мөн бүтцийн зарим өөрчлөлтүүдийг хийсэн байх шаардлагатай” гэжээ. Харин Грекийн Сангийн яамны албан тушаалтан “Ройтерс”-т өгсөн ярилцлагадаа "Грект үзүүлэх дараагийн тусламж ирэх хоёр жилийн төсвийн цоорхойг нөхөх зорилготой ашиглагдана. Хэмжээний хувьд өмнөх тусламжийн багцаасаа бага хэмжээтэй байна" гэж онцолсон байна. Энэ удаад Грек улсад 10.9 тэрбум евро хэрэгтэй гэж Олон улсын валютын сан тооцоолжээ.
Б.Энхболд
Холбоо барих: enkhbold.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com