Гангийн үйлдвэрлэлээс ялгарах хүлэмжийн хий 2050 он гэхэд 30 хувиар буурах төлөвтэй
Гангийн үйлдвэрлэлээс ялгарах хүлэмжийн хий 2050 он гэхэд 2021 оны түвшнээс 30 хувиар буурах төлөвтэй байгааг “Wood Mackenzie” судалгааны байгууллага мэдээллээ.
Гангийн үйлдвэрээс ялгарах хүлэмжийн хийг бууруулах нь амаргүй хэдий ч улс орнууд ногоон зорилтын хүрээнд харьцангуй бага хүлэмжийн хий ялгаруулдаг альтернатив cонголтыг эрхэмлэх болжээ.
2027 он гэхэд зарим улс орнууд гангийн салбарт устөрөгчийг ашиглаж эхлэхээр байна. Устөрөгчийг ашигласан гангийн үйлдвэрлэл 2050 он гэхэд нийт гангийн гарцын 10 хувийг бүрдүүлнэ гэж “wood mackenzie” тооцоолжээ.
Тухайлбал: Япон, БНСУ, Их Британи, АНУ болон Европын Холбооны улсууд гангийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлээд зогсохгүй, хүлэмжийн хийн ялгарлаа 50 хүртэл хувиар бууруулахаар байгаа юм.
Ц.Бадмаараг
Холбоо барих: badmaarag.ts@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com