Гангийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч БНХАУ-ын Таншань хотод хэсэгчилсэн хөл хорио тогтоолоо
Нийтэлсэн огноо: 2022 оны 04 сарын 19 14:30
БНХАУ-ын гангийн үйлдвэрлэлийн төв хот Таншаньд COVID-19-ийн халдварын тархалтын улмаас хэсэгчилсэн хөл хорио тогтоолоо. Ингэснээр гангийн үйлдвэрлэлийн гарц нь буурч магадгүй болж байна.
Даваа гарагт тус хотод COVID-19-ийн халдварын 29 шинэ тохиолдол батлагдсанаар мягмар гарагаас эхлэн таван гудамжинд хөл хорио тогтоож, нийтээр нь шинжилгээнд хамруулахаар болжээ. Өмнө нь дөрөвдүгээр сарын 11-нийг хүртэл 20 хоног хөл хорио тогтоосноос гангийн үйлдвэрлэл нь буурч байсан юм.
Таншань хот БНХАУ-ын гангийн нийт үйлдвэрлэлийн 13 хувийг бүрдүүлдэг.
Ж.Зоригт | @TeraReader
Холбоо барих: zorigt.j@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-04-19 14:30
75322
BBJAX