Газрын тосны үнэ 5 долоо хоног дараалан өслөө
Газрын тосны үнэ таван долоо хоног дараалан өсөөд байна. Брент төрлийн газрын тосны үнэ 2018 оны аравдугаар сараас хойших хамгийн өндөр түвшинд хүрч өсжээ. Тухайлбал: брент төрлийн газрын тосны үнэ 0.8 хувиар өсөж, баррель нь 79 ам.доллар дөхсөн байна.
Харин WTI төрлийн газрын тосны үнэ 0.9 хувиар өсөж, баррель нь 75 ам.доллар орчим болжээ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд газрын тосны үнэ 80 гаруй хувиар өсөөд байгаа юм. Энэ нь цар тахлын хямралын хүнд үе өнгөрч, эрэлт огцом нэмэгдсэнтэй холбоотой аж. Үүний улмаас газрын тосны хомсдол үүсэж, нөөц хүрэлцэхгүй болсон нь үнийн өсөлтөд нөлөөлж эхлээд байгаа юм.
Мөн АНУ-ын газрын тосны нөөц сүүлийн гурван жилийн хамгийн бага түвшинд хүрсэн байна.
Ц.Бадмаараг
Холбоо барих: badmaarag.ts@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com