Газрын дуудлага худалдаагаар 620 гаруй сая төгрөг төвлөрүүлжээ
Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт барилга барих
зөвшөөрөл хүссэн 147 иргэн, аж ахуйн нэгж хандсан бөгөөд нийт 140.6 га газарт Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу лавлагааны хуудас гарган өгчээ.
Барилга барих зөвшөөрөл хүссэн 38
аж ахуйн нэгжид 2.31 тэрбум төгрөгийн дуудлага худалдааны анхны үнийг ногдуулж одоогийн
байдлаар 622.2 сая төгрөгийг
төсөвт төвлөрүүлсэн байна.
Үүнээс гадна 2003
оноос хойш төрийн байгууллагын
иргэн, хуулийн этгээдтэй хамтран эзэмших эрх бүхий газруудын судалгааг гаргаж эхэлжээ. Ингэснээр судалгаанд хамрагдсан иргэн, хуулийн этгээдэд мэдэгдэл
тарааж дуудлага худалдааны анхны үнийг нэхэмжлэхээр ногдуулан төлүүлэх боломж бүрдэх юм. Өмчийн харилцааны газраас явуулсан
судалгаагаар 250 гаруй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага 0.03-150 хүртэл га газар эзэмшиж байгаа аж. Эдгээр аж ахуйн нэгжүүд
дунджаар 1-3 га газрын анхны үнийг төлж, гэрээгээ шинэчлэн байгуулна гэж үзвэл
дуудлага худалдааны анхны үнийн төлөлтөөс 36.6-109.9 тэрбум төгрөг төсөвт төвлөрч орох магадлатай
гэж үзжээ.
Б.Цацралт
Холбоо барих: Tsatsralt.b@bloombergtvmongolia.com