Гадаадын хэвлэлүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг онцлов
“Reuters”, “Nikkei Asia”, “TASS”, “South China Morning Post” зэрэг гадаадын хэвлэлүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн, онцлогийг мэдээлж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль "коронавирус"-ийн халдварын тархалт эрчимжиж байгаа үед зохион байгуулсан гэдгийг онцолсон байна. Түүнчлэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дараа болж буй анхны Ерөнхийлөгчийн сонгууль гэдгийг дурджээ.
Ерөнхийлөгчийн мэтгэлцээн цуцлагдсан, нэр дэвшигч халдвар авсан зэрэг олон улсын анхаарлыг татсан сонгууль болсныг “Reuters” агентлаг онцолсон байна. Сүүлийн 12 жилд анх удаа Монгол Ардын намын нэр дэвшигч Ерөнхийлөгч болж байгааг мөн дурджээ.
С.Өнөрсайхан | @unursaikhan_sor
Холбоо барих: unursaikhan.s@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com