Виктор Януковичийг ОХУ-тай хэлэлцээр хийсэнд дургүйцэж байгаагаа илэрхийллээ
Киев хотын Тусгаар тогтнолын талбайд ням гарагт 100 мянган хүн жагсч Украйны Ерөнхийлөгч Виктор Януковичийг ОХУ-тай хэлэлцээр хийсэнд дургүйцэж байгаагаа илэрхийлжээ. Үүнээс өмнө болсон жагсаалд 500 мянган хүн оролцож байв. Жагсагчид талбай дээр өөрсдийгөө цагдаа нараас тусгаарлах зорилгоор нэмэлт хаалтуудыг байрлуулсан байна. Жагсагчид Засгийн газрыг огцорч, Ерөнхийлөгчийн сонгуулийг дахин явуулахыг шаардсаар байгаа бөгөөд Киев хотын төв талбайн нэрээр өөрсдийн эсэргүүцлийн хөдөлгөөнийг Майдан хэмээн нэрлэжээ. Харин Киев хотын нөгөө талд багахан хэмжээний жагсаал зохион байгуулж байсан Засгийн газрыг дэмжигчид удахгүй болох Үнэн алдартны шашны шинэ жилийн баяртаа бэлдэхээр нутаг буцацгаасан байна. Украйны Засгийн газрыг эсэргүүцэгчид удахгүй Юлия Тимошенког суллаж магадгүй гэж найдаж байгаагаа илэрхийлжээ. Энэхүү найдлага ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Оросын шоронд 10 жил хоригдсон Михайль Ходорковскийг сулласантай холбоотой гэнэ.
Т.Элиса
Холбоо барих: elisa.t@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com