Б.Жавхлан: ААН-үүдийн нийгмийн даатгалын шимтгэл, татварын өрийг өршөөх боломжгүй
Нийтэлсэн огноо: 2021 оны 05 сарын 11 16:00
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин "Бизнес эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэл, татварын өрийг нэг удаа өршөөх" саналаа Ерөнхий сайдтай хийсэн уулзалтын үеэр танилцууллаа.
"Энэ саналыг хэрэгжүүлэх боломжгүй" гэж Сангийн сайд Б.Жавхлан хэлсэн юм. “2020-2021 оныг дамжсан цар тахлын онцгой нөхцөл байдлын үед Төрөөс аж ахуйн нэгжүүдэд тусламж дэмжлэг олгож байгаа. Гэхдээ татварын өрийг хөнгөлдөг тогтолцоо руу орохгүй” гэж тодотгожээ. Түүнчлэн ирэх долоодугаар сарын нэгнээс нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувь нэмэх асуудлыг дахин хойшлуулах саналыг Ерөнхий сайд дэмжсэн талаар дурдлаа.
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ О.АМАРТҮВШИН
Б.Батцэцэг | @battsetsegx
Холбоо барих: battsetseg.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2021-05-11 16:00
70094
BBJAX