Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал өндөрлөлөө
Өнөөдөр Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын хаалтын ажиллагаа болж өнгөрлөө. Хаалтын ажиллагааны дараа БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көциан мэдэгдэл хийсэн байна.Тэрбээр "2013 онд БНХАУ-ын өмнө тулгарсан хамгийн том сорилт нь эдийн засгийг доош татах хүчин зүйлс байсан" гэдгийг мэдэгдсэний зэрэгцээ 2014 онд нөхцөл байдал илүү хүнд байхыг онцолжээ. Мөн 2014 онд тус улсын Засгийн газрын зүгээс инфляциас сэргийлж, эдийн засгийн илүү чанартай, тогтвортой өсөлтийг харуулахаар ажиллаж байгаагаа илэрхийллээ. Тодруулбал 2014 онд тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг 7.5 хувьд барих, шинээр ажлын байр үүсгэхэд ихээхэн анхаарах болно гэсэн байна. Үүнээс гадна БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көциан чуулганы хаалтын үеэр сүүдрийн банк буюу банк бус санхүүгийн байгууллагуудын эрсдлийг анхааралтай ажиглаж байгаагаа мэдэгджээ. Түүнчлэн БНХАУ-ын Засгийн газрын өрийн хэмжээ олон улсын тогтоосон түвшнээс доогуур байгааг онцолсноос гадна БНХАУ-ын 154 иргэн сууж явсан, сураггүй алга болоод байгаа “MH370” нислэгийг хайх ажиллагааг зогсоохгүй гэдгээ онцолсон байна. Мөн БНХАУ-ын тал хайлтын ажиллагааг эрчимжүүлэхийн тулд 10 хиймэл дагуул ашиглаж байгааг дурджээ.
Д.Хаш-эрдэнэ
Холбоо барих: khaserdene.d@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com