Бээжин хотын захиргаа зарим чиглэлийн галт тэрэгний орох, гарах хөдөлгөөнийг түр зогсоолоо
Нийтэлсэн огноо: 2022 оны 03 сарын 17 13:00
БНХАУ-д COVID-19-ийн халдварын тархалт эрчимжиж байгаагаас Бээжин хотын захиргаа зарим чиглэлийн галт тэрэгний орох, гарах хөдөлгөөнийг түр зогсоохоор болсныг “Beijing Daily” мэдээллээ.
Тухайлбал: Бугат хот, Хөх хот, Датун хот руу явах болон ирэх галт тэрэгний хөдөлгөөнийг хязгаарлах юм байна.
Сүүлийн байдлаар Эх газрын Хятадад COVID-19-ийн халдварын 1300 гаруй тохиолдол бүртгэгдээд байгааг “CTGN” мэдээллээ.
М.Аминаа
Холбоо барих: aminaa.m@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-03-17 13:00
74818
BBJAX