Бээжинд өдөрт бүртгэгдэх COVID-19-ийн халдварын тохиолдол дээд түвшинд хүрэв
Нийтэлсэн огноо: 2022 оны 05 сарын 23 15:20
БНХАУ-ын Бээжин хотод өдөрт бүртгэгдэх COVID-19-ийн халдварын тохиолдол шинэ давлагаа эхэлснээс хойших дээд түвшинд хүрлээ.
Ням гарагт тус хотод 99 хүнээс COVID-19-ийн халдвар илэрсэн байна. Энэ нь цар тахал эхэлснээс хойших нэг өдөрт бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол боллоо. Бээжинд COVID-19-ийн халдварын тархалт эрчимжиж байгаа нь БНХАУ-ын “COVID-19-ийг үл тэвчих” бодлогод сорилт болж байна.
БНХАУ-ын удирдагчид эдийн засгийн өсөлтийн зорилтод хүрэхийн тулд дэмжлэг үзүүлэхээ амлаад байгаа юм. Тухайлбал: Бээжингийн захиргаа тус хотод нэвтрэх иргэдийн тусгаарлалтын хугацааг долоо хоног болгон бууруулахаар хэлэлцэж байгаа ажээ.
О.Цэнгэг | @TsengegO
Холбоо барих: tsengeg.o@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-05-23 15:20
75946
BBJAX