БШУЯ: IT салбарт хэрэгжүүлсэн зарим арга хэмжээ 100 хувийн гүйцэтгэлтэй байна
2021 онд мэдээлэл, технологийн салбарын чиглэлд хийсэн зарим төслүүд 100 хувийн хэрэгжилттэй байсныг Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан онцоллоо.
2020-2024 онд тус салбарт нийт найман зорилтын хүрээнд 28 арга хэмжээ хэрэгжүүлэх зорилт тавьсан аж. Үүнээс 2021 онд бодлого тодорхойлох, судалгаа шинжилгээ хийх зэрэг бодлогын хүрээний арга хэмжээнүүд 100 хувийн гүйцэтгэлтэй байжээ. Мөн "E-Mongolia" платформд ойролцоогоор 650 төрлийн үйлчилгээ нэвтрүүлснээр 70 тэрбум орчим төгрөгийн хэмнэлт гарсан байна. 2021 оны байдлаар бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн төсвөөр 25 орчим алслагдмал цэгт сүлжээ нэвтрүүлээд байгаа ажээ.
Цаашид Монгол Улсад 5G сүлжээг хөгжүүлэх хамгийн оновчтой шийдэл бол сансрын холбоо гэдгийг Л.Энх-Амгалан сайд онцолж байна. Монгол Улс дунд болон урт хугацаанд өөрийн сансрын хиймэл дагуул хийлгэж байж энэ асуудлыг шийдэх боломжтой гэж Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан дурдав.
Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан
Г.Хулан | @KhulanGanzorig
Холбоо барих: khulan.g@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com