“Буянт-Ухаа”-ийн агаарын замын хилийн боомтыг VII/1-нээс “Чингис хаан” нисэх буудалд шилжүүлнэ
Нийтэлсэн огноо: 2020 оны 05 сарын 21 10:20
Засгийн газар агаарын замын боомтын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталлаа.
Ингэснээр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал дахь агаарын замын хилийн боомтыг ирэх долоодугаар сарын нэгнээс эхлэн “Чингис хаан” олон улсын нисэх буудалд шилжүүлэхээр болж байна. Мөн дээрх тогтоолтой холбоотойгоор хилийн хяналтын байгууллагуудын хяналт, шалгалт явуулахад шаардагдах зардлыг шийдвэрлэх зөвшөөрлийг Сангийн сайдад олгожээ.
Б.Төгсбилиг | @TugsbiligB
Холбоо барих: tugsbilig.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2020-05-21 10:20
63304
BBJAX