Бразил улс хүн амынхаа 0.4 хувийг “COVID-19" илрүүлэх оношилгоонд хамруулаад байна
Нийтэлсэн огноо: 2020 оны 05 сарын 29 10:20
АНУ сүүлийн 24 цагт шинэ төрлийн “коронавирус” илрүүлэх хагас сая орчим удаагийн оношилгоо хийлээ. Оношилгоогоор 21.9 мянган хүн “COVID-19”-ийн халдвар авсан нь тогтоогджээ.
Харин ОХУ-д 300 орчим мянган удаагийн оношилгоо хийсэн байна. Үүнээс 8.3 мянга нь “Эерэг” буюу “COVID-19”-ийн халдвар авсныг илрүүлжээ.
Халдварын тохиолдлоор АНУ-ын дараа хоёрдугаарт бичигдэж байгаа Бразил улсын оношилгооны хурд бусад улсынхаас харьцангуй доогуур байна. Тус улс нийт хүн амынхаа 0.4 хувийг оношилгоонд хамруулаад байгаа ажээ.
Н.Номин-Эрдэнэ | @Nominerdene_NDN
Холбоо барих: nominerdene.n@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2020-05-29 10:20
63536
BBJAX