Богино хугацаанд гадаад өрийн дарамт буурсан нь зээлжих зэрэглэлийн төлөвт эергээр нөлөөлж байна
Зээлжих зэрэглэл тогтоогч олон улсын агентлагууд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг шинэчлэн тогтоогоод байна.
“Fitch” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “В”, төлөвийг “Тогтвортой” болгож хэвээр үлдээгээд байгаа юм. Харин “Moody's” агентлагийн хувьд зээлжих зэрэглэлийг бууруулснаас 10 сарын дараа зээлжих зэрэглэлийг “В3” хэвээр, төлөвийг “Сөрөг”-өөс “Тогтвортой” болгож ахиуллаа. Үүнд хөрвөх чадварын эрсдэл буурсан, гадаад зах зээлтэй холбоотой өрийн дарамт тогтворжсон нь гол хүчин зүйл болсон гэж дүгнэжээ.
Нөгөө талаас богино хугацаанд өрийн дарамт буурсан ч гадаад орчны “шок”-т өртөмтгий байдал, уул уурхайгаас ихээхэн хамааралтай эдийн засаг, улс төрийн тогтворгүй байдал зэрэг нь эрсдэл дагуулж байгааг онцолсон юм.
С.Өнөрсайхан | @unursaikhan_sor
Холбоо барих: unursaikhan.s@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com