БОАЖЯ 2022-2026 онд “Рио Тинто Монгол” компанитай 4 чиглэлд хамтран ажиллана
Нийтэлсэн огноо: 2022 оны 06 сарын 24 16:00
Байгаль орчин, Аялал жуулчлалын яам ирэх гурван жилд 297 мянга га талбайд 1.1 тэрбум модыг ойн хортон, шавжаас хамгаалах ажилд “Рио Тинто Монгол” компанитай хамтран ажиллахаар боллоо.
Жилд 1.1 тэрбум модыг ойн хортон, шавжаас хамгаалахад 19.7 тэрбум төгрөг шаардагддаг. Үүнийг бүгдийг нь улсын төсөвт тусгах нь хүндрэлтэй болохыг Байгаль орчин, Аялал жуулчлалын сайд онцоллоо. Талууд 2026 он дуустал уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгуулсан байна.
Энэ хүрээнд цаашид олон улсын туршлагыг хуваалцах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зэрэг дөрвөн чиглэлд хамтран ажиллах юм.
М.Аминаа
Холбоо барих: aminaa.m@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-06-24 16:00
76604
BBJAX