БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг сэргээх төлөвлөгөөг судлаачид сайшаасангүй
Нийтэлсэн огноо: 2022 оны 06 сарын 29 14:40
Үл хөдлөх хөрөнгийн салбарт дэмжлэг үзүүлэхээр БНХАУ-ын 20 гаруй хотод хуучин орон сууцуудыг дахин төлөвлөлтөд оруулж, оронд нь ваучер олгохоор боллоо.
Тодруулбал: хуучин орон сууцаа дахин төлөвлөлтөд оруулахыг зөвшөөрсөн айл, өрхөд ваучер олгох юм байна. Ваучерыг ашиглан шинээр орон сууц худалдан авах эсвэл нөхөн олговор авч болох аж.
Өмнө нь 2015-2018 онд тус улс үүнтэй адил арга хэмжээ хэрэгжүүлж байжээ. Хэдий тийм боловч зарим хотуудад санхүүгийн нөхцөл байдал хязгаарлагдмал байгаа нь хэрэгжилтэд сөргөөр нөлөөлөх боломжтойг “CGS”-ийн шинжээчид онцолж байна.
Э.Мишээлт
Холбоо барих: misheelt.e@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-06-29 14:40
76688
BBJAX