БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн төлөв 7.5 хувиас давна гэжээ
БНХАУ-ын Төрийн зөвлөл "Энэ жилийн эдийн засгийн өсөлтийн төлөв Засгийн газрын таамаглаж байсан 7.5 хувиас давж, 7.6 хувьд хүрнэ" гэж үзэж байгаа талаар тус улсын төрийн мэдээллийн “Синьхуа” агентлаг мэдээллээ. БНХАУ-ын Засгийн газраас 12 дугаар таван жилийн төлөвлөгөөний дунд хугацааны тайлангаа танилцуулсан бөгөөд уг тайланд “2011 оноос хойш тус улсын эдийн засгийн өсөлт буурсан ч байсан ч үргэлж таамаглаж байснаас давж байсан” хэмээн онцолжээ. Тус улсын Ерөнхий сайд Ли Көцянь үйлдвэрлэлийн гарц болон хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бодлого баримталж байгаа бөгөөд энэ оны гуравдугаар улиралд тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт хоёр улирлын дээд хэмжээнд хүрээд байгаа юм.
Г.Ану
Холбоо барих: anu.g@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com