БНХАУ-ын хөл хорионоос үл хамааран “Hon Hai Precision Industry"-ийн цэвэр ашиг $989 сая болов
Нийтэлсэн огноо: 2022 оны 05 сарын 13 14:00
“iPhone” гар утас угсрагч “Hon Hai Precision Industry” компанийн I улирлын орлого шинжээчдийн таамгийг давлаа.
БНХАУ-ын хатуу хөл хорио болон эд ангийн хомсдолоос үл хамааран тус компани үйлдвэрлэлээ хэвийн явуулсан байна. Үүний нөлөөгөөр өнгөрсөн улиралд “Hon Hai Precision Industry” 989 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллажээ. Энэ нь шинжээчдийн 953 сая ам.долларын ашигтай ажиллана гэсэн таамгийг давсан үзүүлэлт боллоо.
Түүнчлэн тайлант хугацаанд “Hon Hai Precision Industry”-ийн борлуулалтын орлого 47 тэрбум ам.доллар хүрсэн байна.
Ж.Эрдэнэчулуун | @erdenechuluunJ
Холбоо барих: erdenechuluun.j@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-05-13 14:00
75777
BBJAX