БНХАУ-ын худалдааны тэнцэл 31.1 тэрбум ам.долларт хүрсэн байна
БНХАУ-ын аравдугаар сарын худалдааны тэнцэл 31.1 тэрбум ам.долларт хүрсэн үзүүлэлттэй гарлаа. Аравдугаар сард 24.8 тэрбум ам.долларын худалдааны ашигтай ажиллана гэсэн таамгыг эдийн засагчид дэвшүүлээд байжээ. Өнгөрсөн есдүгээр сард БНХАУ-ын худалдааны тэнцэл 15.2 тэрбум ам.долларын ашигтай гарч байсан байна. Тус улсын экспорт өнгөрсөн есдүгээр сард 0.3 хувиар буурсан нь эдийн засагчдын таамаглаж байгаагүй зүйл болсон бол аравдугаар сард экспорт нь 5.6 хувиар өссөн үзүүлэлттэй гарлаа. Эдийн засагчид аравдугаар сард БНХАУ-ын экспорт 2.2 хувиар буурч магадгүй гэж үзэж байжээ. Харин тус улсын импорт есдүгээр сард 7.4 хувиар өссөн бол аравдугаар сард өнгөрсөн оны мөн үеэс 7.6 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Эдийн засагчид уг үзүүлэлтийг 4.5-11.5 хувиар өснө гэсэн таамгийг дэвшүүлээд байв. Аравдугаар сарын аж үйлдвэрийн болон үйлдвэрлэлийн салбарын худалдан авагч менежерүүдийн индекс тэлэлттэй гарсан нь гуравдугаар улиралд БНХАУ-ын эдийн засгийн өсөлт тогтворжиж байгааг харуулсан зүйл болоод байгаа юм.
Г.Ану
Холбоо барих: anu.g@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com