БНХАУ-ын Төв банк юанийн ханшид интервенц хийж, өсөлтийг нь хязгаарлалаа
БНХАУ-ын бодлого төлөвлөгчид юанийн ханшид интервенц хийж, өсөлтийг нь хязгаарлалаа. Ингэснээр оффшор юанийн ханш даваа гарагийн өглөө голлох валютуудын эсрэг 0.6 хувиар суларч, нэг ам.доллар 6.7280 юань боллоо.
Санхүүгийн байгууллагууд харилцагчийн нэрийн өмнөөс валютын форвард хэлцэл хийхэд заавал бэлэн мөнгө байршуулах шаардлагатай байсан журмыг БНХАУ-ын Ардын банк өөрчилсөн юм. Хоёр жилийн өмнө нэг ам.доллар долоон юаньтай дүйцэж юанийн ханш огцом сулрах үед БНХАУ-ын Төв банк валютын арилжаанд оролцогчид форвард хэлцэл хийхдээ гэрээний дүнгийн 20 хувийг бэлнээр байршуулах журмыг нэвтрүүлж байсан юм. Энэхүү шаардлага нь юанийн эсрэг позицыг өндөр өртөгтэй болгож байсан бөгөөд дүрмийн энэхүү өөрчлөлт нь юанийн ханш сулрах үндэслэл боллоо. Даваа гарагаас эхлэн шинэ дүрэм мөрдөгдөж эхэлж байгаа ажээ.
Юаньтай зүйрлэдэг валют болох австрали долларын ханш 0.4 хувиар сулраад байна. Баасан гарагт юанийн ханш 1.4 хувиар өссөн нь юань сүүлийн 13 жилд байгаагүйгээр огцом өссөн тохиолдол болжээ. Даваа гарагт БНХАУ-ын Ардын банк юанийн бусад валюттай харьцах албан ханшийг хэрхэн тогтоох нь анхаарал татаж байна.
Г.Ану | @AnuHarchu
Холбоо барих: anu.g@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com