БНХАУ-ын зах зээлтэй холбоотойгоор “Nike” санхүүгийн төсөөллөө буурууллаа
Нийтэлсэн огноо: 2022 оны 06 сарын 28 14:20
Спорт хувцасны томоохон брэндүүдийн нэг “Nike” компани БНХАУ-ын зах зээлийн төлөвтэй холбоотойгоор энэ оны санхүүгийн төсөөллөө буурууллаа.
Нийлүүлэлтийн сүлжээний асуудал үргэлжилж байгаатай зэрэгцээд ашгийн маржинаа 0.5 нэгж хувиар бууруулсан байна. Өнгөрсөн онд БНХАУ-ын зах зээлээс олно гэж тооцоолсон ашиг нь 20 хувиар бага байжээ.
Цар тахалтай холбоотойгоор БНХАУ-ын 100 гаруй хотод хөл хорио тогтоосон нь “Nike”-ийн тус улс дахь бизнесийн 60 хувьд нөлөөлсөн байна.
Б.Есүйхулан
Холбоо барих: yesuikhulan.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-06-28 14:20
76655
BBJAX