БНХАУ жижиг оврын автомашины татвараа буурууллаа
БНХАУ-ын Засгийн газраас жижиг оврын автомашины татвараа аравдугаар сараас хоёр дахин бууруулах боллоо. Тус улсын эрх баригчид борлуулалт нь таван сар дараалан буурсан автомашины салбарыг дэмжих зорилгоор татвараа таван хувь руу буулгасан гэж мэдэгдсэн юм. Мөн 1.6 литрээс жижиг хөтөлгүүртэй автомашинуудын борлуулалтыг дэмжсэнээр хуучин автомашиныг хэрэглээнээс гаргахад түлхэц үзүүлнэ гэдгийг онцолсон байна. Мөн байгаль орчинд хоргүй нийтийн тээврийн хэрэгслийг товлосон хугацаанд хэрэглээнд нэвтрүүлээгүй орон нутгийн удирдлагад хариуцлага тооцохоо мэдэгджээ. “Credit Suisse Group”-ийн шинжээчид татварыг хөнгөлснөөр энэ оны суудлын автомашины борлуулалт гурван саяар нэмэгдэнэ гэж үзэж байна.
Б.Дашням
Холбоо барих: dashnyam.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com