БНХАУ Австрали улстай хийж буй эдийн засгийн яриа хэлэлцээгээ түдгэлзүүлнэ
Нийтэлсэн огноо: 2021 оны 05 сарын 06 15:20
БНХАУ Австрали улстай хийж буй эдийн засгийн яриа хэлэлцээгээ түдгэлзүүлнэ гэж мэдэгдлээ. Энэ нь талуудын харилцаа ширүүсэж байгаагийн илрэл болж байна.
БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо пүрэв гарагт түншлэлийн хэлэлцээний дагуу явагдах бүхий л үйл ажиллагааг зогсоож болзошгүй гэж мэдэгдсэн байна.
Харин Австралийн тал өнгөрсөн сард БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд байгуулсан гэрээгээ цуцлах шийдвэр гаргаад байгаа юм.
Хоёр улсын харилцаа ийнхүү хурцдаж байгаа нь төмрийн хүдэр болон бусад түүхий эдийн экспорт тасалдах урт хугацааны эрсдэлийг бий болгоно гэж “IG Markets”-ийн шинжээчид үзэж байна.
С.Өнөрсайхан | @unursaikhan_sor
Холбоо барих: unursaikhan.s@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2021-05-06 15:20
69972
BBJAX