БНСУ-ын инфляцын хүлээлт эрс өсөж, сүүлийн 10 жил дээд түвшинд хүрэв
Нийтэлсэн огноо: 2022 оны 06 сарын 30 09:00
Зургаадугаар сард БНСУ-ын инфляцын хүлээлт эрс өсөж, сүүлийн 10 жилийн дээд түвшинд хүрлээ.
Тус улсын иргэд эрчим хүч, таваарын үнийн өсөлтөөс шалтгаалан инфляц улам эрчимжинэ гэж болгоомжлох болсон байна. Тухайлбал: иргэд нь ирэх онд хэрэглээний үнэ 3.9 хувиар өснө гэсэн хүлээлттэй байгааг БНСУ-ын Төв банк мэдээллээ. Энэ нь 2012 оны дөрөвдүгээр сараас хойших дээд үзүүлэлт болж байна. Түүнчлэн тавдугаар сард хэрэглэгчийн итгэлийн индекс буурч, 96.4 болжээ.
Сүүлийн нэг жилийн хугацаанд энэ үзүүлэлт анх удаа 100-аас доош орж буурч байна. Хэрвээ инфляц энэ сард зургаан хувьд хүрвэл БНСУ-ын Төв банк бодлогын хүүг 0.5 хувиар өсгөхөөр байгаа юм.
Б.Есүйхулан
Холбоо барих: yesuikhulan.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-06-30 09:00
76700
BBJAX