БНСУ-д нэг өдөрт “коронавирус”-ийн халдварын 54 мянган тохиолдол батлагдав
БНСУ-д сүүлийн 24 цагт “коронавирус”-ийн халдварын 54 мянган тохиолдол батлагдсан байна. Энэ нь цар тахал эхэлснээс хойш нэг хоногт бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол боллоо.
Тус улсад COVID-19-ийн халдварын тархалт эрчимжиж байгаагаас олон нийтийн газруудад зургаагаас дээш тооны хүн нэг дор цуглахгүй байх журмыг хоёрдугаар сарын 20 хүртэл сунгаад байгаа аж. Мөн ресторануудын заалаар үйлчлэх цагийн хязгаарыг 21.00 цаг хүртэл хязгаарласан хэвээр байна.
Харин Тайланд улсад өнгөрсөн нэг хоногт 14 мянган тохиолдол шинээр бүртгэгдсэн нь 2021 оны есдүгээр сарын 11-нээс хойших дээд үзүүлэлт боллоо. Тус улсын холбогдох албаныхан цаашид хязгаарлалтын арга хэмжээг хэрхэх талаар баасан гарагт хэлэлцэхээр төлөвлөжээ.
М.Аминаа
Холбоо барих: aminaa.m@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com