БНСУ-д ажилгүйдлийн түвшин 3.8 хувь боллоо
Нийтэлсэн огноо: 2022 оны 01 сарын 12 16:40
БНСУ-д нээлттэй ажлын байр 2014 оноос хойших дээд түвшинд хүрлээ. Энэ нь хөдөлмөрийн зах зээл сэргэж буйн дохио болж байна.
Тус улсын Засгийн газар COVID-19-ийн “Omicron” хувилбарын эсрэг хязгаарлалтын арга хэмжээ эхлүүлээд байгаа юм. 2021 оны 12 дугаар сард 773 мянган шинэ ажлын байр бий болсон байна. Энэ нь 10 дахь сардаа дараалан сайжирсан үзүүлэлт болжээ. Хэдий тийм боловч ажил хайж буй иргэдийн тоо мөн өссөн нь ажилгүйдлийн түвшин нэмэгдэхэд нөлөөлж байна.
Тус улсын ажилгүйдлийн түвшин 12 дугаар сард 3.8 хувь болжээ.
Г.Хулан | @KhulanGanzorig
Холбоо барих: khulan.g@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-01-12 16:40
73904
BBJAX