Барак Обамагийн энтертайнмент бизнес “Amazon”-ийн “Audible”-тай хамтран ажиллах гэрээ байгуулав
Нийтэлсэн огноо: 2022 оны 06 сарын 23 14:00
АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамагийн гэр бүлийн энтертайнмент компани “Higher Ground Amazon”-ийн “Audible” компанитай анхны аудио нэвтрүүлэг хийх гэрээнд гарын үсэг зурлаа.
“Higher Ground Amazon”-ийн бүтээлүүд олон аудио платформ дээр нэгэн зэрэг цацагдах боломжтой байх эсэх зэрэг зарим зүйлс тодорхойгүй байгаа аж.
Барак Обамагийн 2019 онд “Spotify”-тай хийсэн гэрээ дуусаж байгаа юм. “Spotify”-тай хийсэн хэлцлийн эхний үед продакшны шоунуудыг зөвхөн “Spotify” гаргах буюу “Exclusive” эрхтэй байжээ. Хэдий тийм боловч хожим нь өрсөлдөгч платформууд дээр шоуг цацаж байсан байна.
О.Цэнгэг | @TsengegO
Холбоо барих: tsengeg.o@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-06-23 14:00
76560
BBJAX