• Энэ долоо хоногт
  • Нэвтрүүлгүүд
  • Хамтран ажиллах
    • Телевизийн сурталчилгаа
    • Веб сайтын сурталчилгаа
  • Нээлттэй ажлын байр
    • График дизайнер
    • Эвлүүлэгч
    • Вэб, аппликэйшн хөгжүүлэгч
    • Сэтгүүлч
    • Орчуулагч
  • Холбоо барих
    • Bloomberg TV Mongolia
    • Борлуулалтын хэлтэс
  • Хадгалсан
    • Эхлэл
    • Эдийн засаг
      • Уул уурхай
      • Бүтээн байгуулалт
      • Зам тээвэр
      • Банк, санхүү
    • COVID-19
    • Ногоон хөгжил
    • Крипто
    • Нийгэм
      • Нийслэл
      • Эрүүл мэнд
      • Боловсрол
      • Байгаль орчин
      • Үзэл бодол
    • Улс төр
      • Дотоод
      • Гадаад
      • АНУ-ын Сонгууль
      • Ерөнхийлөгчийн сонгууль
    • Зах зээл
      • Түүхий эд
      • Мөнгө
      • Хөрөнгийн бирж
    • Технологи
      • Автомашин
      • Ухаалаг төхөөрөмж
      • Интернет орчин
      • Харилцаа холбоо
    • Энтертайнмент
      • Кино ертөнц
      • Соёл урлаг
      • Спорт
      • Сонирхуулахад
    • ТВ хөтөлбөр
    • Видео
      • Ярилцлага
      • Ярилцах цаг
      • Онцлох тоо
      • Амралтын цэнэг
      • Технологийн цаг
      • Монголдоо Бүтээцгээе
      • Үл хөдлөх хөрөнгийн булан
      • Монголын хөрөнгийн бирж
      • Түүхий эд
      • Мөнгө
      • Уул уурхай
      • Авто зах зээл
      • Тансаг зах зээл

    Bloomberg

    • Эхлэл
    • Эдийн засаг
      • Уул уурхай
      • Бүтээн байгуулалт
      • Зам тээвэр
      • Банк, санхүү
    • COVID-19
    • Ногоон хөгжил
    • Крипто
    • Нийгэм
      • Нийслэл
      • Эрүүл мэнд
      • Боловсрол
      • Байгаль орчин
      • Үзэл бодол
    • Улс төр
      • Дотоод
      • Гадаад
      • АНУ-ын Сонгууль
      • Ерөнхийлөгчийн сонгууль
    • Зах зээл
      • Түүхий эд
      • Мөнгө
      • Хөрөнгийн бирж
    • Технологи
      • Автомашин
      • Ухаалаг төхөөрөмж
      • Интернет орчин
      • Харилцаа холбоо
    • Энтертайнмент
      • Кино ертөнц
      • Соёл урлаг
      • Спорт
      • Сонирхуулахад
    • ТВ хөтөлбөр
    • Видео
      • Ярилцлага
      • Ярилцах цаг
      • Онцлох тоо
      • Амралтын цэнэг
      • Технологийн цаг
      • Монголдоо Бүтээцгээе
      • Үл хөдлөх хөрөнгийн булан
      • Монголын хөрөнгийн бирж
      • Түүхий эд
      • Мөнгө
      • Уул уурхай
      • Авто зах зээл
      • Тансаг зах зээл
    • Эхлэл
    • Эдийн засаг
    • COVID-19
    • Ногоон хөгжил
    • Крипто
    • Нийгэм
    • Улс төр
    • Зах зээл
    • Технологи
    • Энтертайнмент
    • ТВ хөтөлбөр
    • Видео
    • Хадгалах
    • Онцлох мэдээ
    • COVID-19
    • Үйл явдал
    • Уул уурхай
    • Банк санхүү
    • Эрчим хүч
    • Зам тээвэр
    • Даатгал
    • Дэд бүтэц
    • Бүтээн байгуулалт

    А.Билгүүн: Макро эдийн засгийн объёмыг нэмэгдүүлэх шаардлагатай байна

    Нийтэлсэн огноо: 2016 оны 08 сарын 11 16:20

    "MIBG" компанийн Гүйцэтгэх захирал А.Билгүүн төсвийн алдагдлаас гарах арга замын талаар "BloombergTV Mongolia"-д ярилцлага өглөө.

    - Энэ оны эцэст 5.1 их наяд төгрөгийн алдагдал хүлээгдэж байна гэх мэдээлэл цацагдаад байна. Сангийн сайдаар ахлуулсан баг төсвийн тодотголын төсөл дээр ажиллаж байна. Таны хувьд энэ төсвийн алдагдлаас гарах арга замыг хэрхэн харж байна вэ?

    - Монгол Улс ойрын хугацаанд төсвийн алдагдлаас гарна гэсэн асуудал байхгүй. 2012 оноос эхлэн Монгол Улсын ерөнхий агрегат эдийн засгийн эрэлт идэвхтэй буурсан. Үүнтэй холбоотойгоор төсвийн болон мөнгөний бодлогоороо Засгийн газар болон Монголбанк эдийн засгаа чирч явах чиргүүл нь болно гэсэн бодлогыг баримталж байсан. Энэ хүрээнд төсвийн алдагдал болон мөнгөний нийлүүлэлтийг нэмсэн. Энэ оны эхний хагас жилийн төсвийн алдагдал 1.9 их наяд төгрөгийн алдагдалтай гараад байна. Үүнийг хоёр их наяд төгрөг гэвэл нийт дотоодын нийт бүтээгдэхүүний ойролцоогоор долоо орчим хувийг эзэлж байгаа юм. Миний бодлоор цаашид төсвийн алдагдлыг таван их наяд гарна гэдэг нь хурц мэдэгдэл болсон болов уу гэж бодож байна. Төсвийн алдагдлыг бууруулахын тулд Монгол Улс “бүсээ чангалах” бодлого барих хэрэгтэй. Түүнчлэн валютын ханшийг тогтвортой барих бодлогыг барьж ажиллах болов уу гэсэн хүлээлттэй байна.

    - “Бүсээ чангалах” гэсэн асуудал орлого талд бол тодорхой байна. Түүхий эдийн үнэ ханштайгаар бизнесийн идэвх суларч, татварын орлого буурч байна гээд тайлбарууд бий. Зарлага тал дээр төсвийн зардлыг үнэхээр багасгах боломжит ханшийг “минимум” түвшинд хүргэхэд халамжийн бодлогыг бууруулах, урсгал зардлыг царцаах гэх мэт дорвитой арга замыг хэрэгжүүлж улмаар хэчнээн төгрөг төсөвт хэмнэх боломжтой вэ?

    - Монгол Улсын төсвөөс 10 орчим хувийг хасах боломжтой гэсэн тооцоог эдийн засагч, судлаачид дүгнэсэн юм билээ. Мэдээж 10 хувийг буурууллаа ч гэсэн хангалттай алдагдлыг нөхөхөөр зардлын хяналт болон таналт болж чадахгүй. Монгол Улсын хувьд гарах гарц нь орлогоо нэмэгдүүлж, асуудлыг авч хэрэгжүүлэх шаардлагатай. Монгол Улсын макро эдийн засгийн объёмийг нэмэгдүүлэх шаардлага нэн даруй тулгараад байна.

    - Монгол Улс орлогоо нэмэхэд гадаад, дотоодод гаргасан бондын төлбөрүүд хүлээлттэй байгаа. Ялангуяа дотоодын бонд болон үнэт цаасны зах зээлийн эрэлт буурч энэ оны тавдугаар сараас хойш арилжааг зогсоосон. ”Шийдлийн” Засгийн газрын үед дотоодын бондыг дахин гаргахгүй, санхүүжүүлэхгүй гэсэн бодлого баримталж байсан. Энэ удаа яг алдагдлыг дахин санхүүжүүлэх юм уу эсвэл одоо байгаа бондыг дахин санхүүжүүлэх, бүтцийг шинэчлэхэд ямар боломж байгаа вэ?

    - Одоо байгаа бондын Монгол Улсын гадаад өр 8.4 тэрбум ам.доллар гэсэн албан тоо байна. 8.4 тэрбум ам.доллар 4-5 жилийн хугацаанд үндсэн төлбөрүүд нь төлөгдөж дуусах ёстой. Тухайн бондынхоо хөрөнгө оруулагчидтай хэлцэл хийх ажлууд явагдаж, дахиж бонд гаргах асуудлууд гарах байх. Мөн гадаад нөхцөл байдал харьцангуй сайн байна. Барууны орнууд ялангуяа АНУ, Их Британи, Япон гэх улсын бодлогын хүү маш бага байна. Тэр дундаа Япон, Швейцар улсын бодлогын хүү хасах руу орсон. Тиймээс олон улсын хөрөнгө оруулагчид хөгжиж буй орнуудын бондыг авах сонирхол ирээдүйд, ирэх нэг жилийн хугацаанд нэмэгдэнэ гэсэн хандлагатай байгаа юм. Үүнийг Монгол Улсын бодлого боловсруулагчид ашиглах болов уу. Нийт төсвийн орлогыг нэмэх учраас сүүлийн дөрвөн жилийн хугацаанд эдийн засгаа солонгоруулна гэж ярьсан. Эдийн засгаа солонгоруулна гээд импортыг орлох болон экспортыг нэмэх бүтээгдэхүүнийг гаднаас бонд босгон дотооддоо санхүүжүүлсэн боловч үр өгөөжөө өгч чадсангүй. 1990 онд Монгол Улс чөлөөт зах зээлд шилжсэнээс хойш өнөөгийн амжилтад юу хүргэсэн бэ гэдгийг дахин харах хэрэгтэй. Энэ бол уул уурхай өөр асуудал байхгүй.

    - Саяхан Япон улстай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгууллаа. Мөн БНСУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр чөлөөт худалдааны хэлэлцээрийн судалгааг эхлүүлье гэсэн нэг алхмыг хийсэн. Япон, БНСУ, БНХАУ болон ОХУ гээд гадаад худалдаа талаасаа бидэнд санхүүжилтийн дэмжлэг тал дээр боломж ямар байдлаар гарч ирэх бол?

    - Хоёр талт чөлөөт худалдааны гэрээг Япон улстай хийлээ. БНСУ-тай удахгүй хийх юм шиг байна. Ингэснээр Монгол Улсад тухайн улсын зах зээлийг нээж өгч байна. Тухайн улсын зах зээлд гаргаж байгаа бүтээгдэхүүн бидэнд бэлэн үү гэвэл тийм биш. Ялангуяа хөдөө аж ахуйн салбарт тулгуурласан бүтээгдэхүүн гаргана гэж байна. Хэдий тийм боловч ХАА-н салбар луу орж буй хөрөнгө оруулалт таатай биш байгаа юм.

    - Сангийн сайд Б.Чойжилсүрэн төсвийн алдагдал таван их наяд төгрөгт хүрнэ гэснээс гадна төсвийн зарлага 10 их наяд давна гэж танилцуулсан. Энэ оны эхний хагас жилийн төсвийн зардал 2017 оны хагас жилийнхтэй нийлээд 10 их наяд гэдэг хэр бодит тоо вэ?

    - Би үүнийг бодитой юу гэдгийг хэлж мэдэхгүй байна. Төсвийн зардал өсөх нь гарцаагүй. Учир нь Монгол Улсын гадаад валютаар гаргасан өр олон улсын зах зээлд бий. Үүнийг төлөхийн тулд дотоодоосоо орлогоо олох ёстой. Түүнчлэн валютын ханш буюу монгол төгрөг унаж байгаа нь сайнаар нөлөөлөхгүй байна. Тиймээс Монгол Улсын төсвийн зардал өсөх нь бодитой гэж үзэж байна.

    - Энэ онд нэгдсэн төсвөөс гадаад дотоод өрийн төлбөрөө графикийн дагуу шинээр зээл авахгүйгээр эргэн төлөх, Монголын Төрд бас бүхий л үйл ажиллагааг санхүүжүүлэхэд нэг их наяд 130 гаруй тэрбум төгрөг үлдэж байна гэсэн. Эхний хагас жилийн байдлаар урсгал зардлын түвшин нэг их наяд байсан. Тэгэхээр цалингаа тавьж чадахгүй нөхцөл байдал үүснэ гэсэн дүгнэлтийг хэлж байгаа юм. Зардлын тухайд ямар дүгнэлт байна вэ?

    - Зардал бодитой тоо юм. Валютын ханш бол манай төсвийн зардлыг улам данхайлгах гол нөхцөл байдлыг үүсгэж байгаа юм. Монгол Улсын бодлого боловсруулагчид валютын ханшаа тогтворжуулах нь эдийн засгийн уналттай байгаа үеийг тогтоох эхний алхам бий болно гэх хүлээлттэй байна. Валютын ханшаа тогтворжуулахаас бодлого боловсруулагчдын эхний ажил эхлэх болов уу.

    - Энэ оны эхний хагас жилийн байдлаар нөөцийн хэмжээг Монголбанк албан ёсоор 1.2 тэрбум ам.доллар байна гэж зарласан. Төлбөрийн тэнцэл алдагдалгүй байх төлөвтэй байхыг Монголбанк анхааруулсан. Гэтэл ханшийн түвшин энэ оны наймдугаар сар гарсаар эрчтэй өсч байгааг хүлээлтээс үүссэн хөөрөгдөл гэсэн дүгнэлт байна. Гадаад валютаар төлбөр тооцоо гүйцэтгэдэг худалдааны эргэлт бодитой эрчимжээгүй энэ үед ханш өсөөд байгаа нь хүлээлтээс үүссэн гэж байгаа шүү дээ. Тэгэхээр үүнийг хэрхэн удирдаж, ханшийг тогтворжуулж болох вэ?

    - Энэ бол цэвэр мэдээллийн асуудал. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Монголбанкны валютын нөөцийг хасах руу орчихсон гэх мэдээлэл цацагдсан. Арилжааны банкууд ам.долларыг худалдахгүй, гаргахгүй байна гэсэн мэдээллүүд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр их тархсан. Иргэд болон аж ахуй нэгжийн дунд олон нийтийн мэдээллийн хэрэгслийн мэдээлэл нь албан мэдээллээсээ түрүүлж очоод байгаа болохоор энэ нь манай зах зээлд “хиймэл айдас”-ыг бий болгож байгаа юм. Үүнтэй холбоотойгоор банк санхүүгийн байгууллага болон Сангийн яам, Монголбанк албан ёсны мэдээллийг цаг тухайд нь гаргаж өгч, зах зээлийн гарч болзошгүй айдсын эрсдэлийг багасгаж байх шаардлагатай.

    - Хөрөнгө оруулалтын урсгалаас гадна ханшийн төлөв ямар хүлээлттэй байна вэ. Ханш тогтворжиж эхлэх төлөв харагдаж байна. БНХАУ-д одоогийн байдлаар нүүрс болон төмрийн хүдрийн үнэ харьцангуй тогтворжиж эхэллээ. Долдугаар сарын байдлаар үйлдвэрлэгчдийн үнийн индекс сүүлийн хоёр жил дараалан маш хурдацтай унасан. Энэ хурд удааширсан байна. Монгол Улсын хамгийн том худалдааны түнш бол БНХАУ байдаг. Тиймээс тус улсад эдийн засаг тогтворжино гэдэг нь Монгол Улсын төгрөгийн ханш тогтворжиж эхлэх юм болов уу гэсэн хүлээлттэй байна. Энэ он гарсаар ажиглагдах болсон түүхий эдийн зарим гол түүхийн эдийн ханшийн өсөлт 2016 оны эцэс хүртэлх хүлээлт төсвийн орлогыг далайцтай хэмжээгээр нэмэгдүүлж чадах болов уу?

    - Энэ онд далайцтай нэмэгдүүлж чадахгүй байх. Яагаад гэвэл Монгол Улс өнөөгийн байдлаар өөрийнхөө хүчин чадлаар эрдсийн бүтээгдэхүүнээр экспорт хийж байна. Монгол Улс бол эрдсийн бүтээгдэхүүнээр амьдардаг. Бодлого боловсруулагчдад эхэлж захих юм бол хамгийн гол нь эрдсийн бүтээгдэхүүн өөрөө нөхөн сэргээгддэггүй учир үүнийг дахин хайж олох шаардлагатай. Хайх процесс дараагийн том том ордууд байж Монгол Улсын эдийн засгийн хөрөнгө оруулалт тэлнэ. Тэлэхийн тулд дараагийн ордуудыг хайж олох нэн тэргүүний шаардлагатай байгаа юм.

    - Орлого талд бас тийм ч их эерэг тал байхгүй байна. Улс төрийн орчинд шинжээчдийн төлбөрийн нөхцөл байдлаас гарахын тулд Олон Улсын Валютын Сангийн нэгэн хөтөлбөр байж болох гэдэг санал байгаа шүү дээ. Та үүнд ямар байр суурьтай байна?

    - “Stand-by” хөтөлбөр сөрөг болон эерэг талтай. Эерэг тал нь богино хугацаанд Монгол Улсын төсвийн хямралыг шийдэж өгөх магадлалтай. Сөрөг тал нь бодлого боловсруулагчид өөрсдийнх нь бодлогын уян хатан чадварыг улам сулруулдаг. Аливаа нэг байдлаар хайрцагладаг юм.

    Холбоо барих: minjma.g@bloombergtvmongolia.com

    sodgerel.kh@bloombergtvmongolia.com

    2016-08-11 16:20
    33042
    BBJAX

    Холбоотой мэдээ

      • Шинээр нэмэгдсэн
      • Их үзсэн
      • Санал болгох
      • А.Билгүүн: Макро эдийн засгийн объёмыг нэмэгдүүлэх шаардлагатай байна
      • /%D0%B0-%D0%B1%D0%B8%D0%BB%D0%B3%D2%AF%D2%AF%D0%BD-%D0%BC%D0%B0%D0%BA%D1%80%D0%BE-%D1%8D%D0%B4%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%B7%D0%B0%D1%81%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%BE%D0%B1%D1%8A%D1%91%D0%BC%D1%8B%D0%B3-%D0%BD%D1%8D%D0%BC%D1%8D%D0%B3%D0%B4%D2%AF%D2%AF%D0%BB%D1%8D%D1%85-%D1%88%D0%B0%D0%B0%D1%80%D0%B4%D0%BB%D0%B0%D0%B3%D0%B0%D1%82%D0%B0%D0%B9-%D0%B1%D0%B0%D0%B9%D0%BD%D0%B0/?cid=182
      • file-text
      • Нэмэлт мэдээлэл

      Манай компани

      • Хөтлөгч / Сурвалжлагчид
      • Нэвтрүүлгүүд

      Холбоосууд

      • BloombergTVM on Twitter
      • BTVM on Facebook
      • BTVM on LinkedIn

      • Эхлэл
      • Эдийн засаг
      • COVID-19
      • Ногоон хөгжил
      • Крипто
      • Нийгэм
      • Улс төр
      • Зах зээл
      • Технологи
      • Энтертайнмент
      • ТВ хөтөлбөр
      • Видео
      Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2017. BloombergTV Mongolia
      by