Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэл ам дагуулж эхлэв
Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд бичил уурхай эрхлэгчдийн асуудлыг тусгалгүй үлдээсэн талаар бичил уурхайчдын төлөөлөл шүүмжилсэн байна. "Бичил уурхай эрхлэгчдийн үндэсний форум”-ын үеэр үзэл бодлоо илэрхийлсэн бичил уурхайчдын тоо улсын хэмжээнд 13.5 мянгад хүрсэн байна. Энэ удаагийн хэлэлцүүлэгт 500 бичил уурхайчин оролцсон бөгөөд “Уурхайн нөхөн сэргээлтийн ажлын хүрээнд тайрсан нэг модны оронд 10 мод тарих, бохирдуулсан гол, усыг цэвэршүүлэх стандарт тогтоох хэрэгтэй” гэдгийг онцолжээ.Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр "Бичил уурхай тойрсон асуудлаар нэг удаа цугларч ярилцаад бухимдлаа тайлаад өнгөрөх ёсгүй. Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогыг нэн түрүүнд батлах ёстой" гэж мэдэгдсэн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй "Бичил уурхай эрхлэгчдийн үндэсний форум” энэ сарын 27-нд болж өндөрлөв.