Аргентины иргэд 3D принтерээр нүүрний хаалт үйлдвэрлэж, эмнэлгүүдэд хандивлаж байна
Нийтэлсэн огноо: 2020 оны 03 сарын 31 17:20
Хөл хорионы дэглэмийн үед Аргентины иргэд 3D принтерээр нүүрний хаалт хэвлэж, эмнэлгүүдэд хандивлаж эхэлжээ.
70 орчим сайн дурынхантай хамтран бүлэг байгуулж, энэхүү нэн шаардлагатай хамгаалах хэрэгслийг хийж байгаа юм байна. Энэ нь амны хаалтын гадуур зүүх хуванцар нүүрний хаалт ажээ. Тэд эхний долоо хоногтоо 500 гаруй нүүрний хаалт үйлдвэрлэж, Төрийн өмчит 20 эмнэлэгт тараажээ. Аргентинд өнөөдрийн байдлаар 820 орчим хүн “COVID-19”-өөр өвчилж, 23 хүн нас бараад байгаа юм.
Б.Төгсбилиг | @TugsbiligB
Холбоо барих: tugsbilig.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2020-03-31 17:20
61972
BBJAX