АНУ 5-12 насны хүүхдэд зориулсан COVID-19-ийн эсрэг 300 мянган тун вакцин Монгол Улсад хандивлана
НҮБ-ын “COVAX” хөтөлбөрийн хүрээнд АНУ 5-12 насны хүүхдийн 300 мянган тун вакциныг Монгол Улсад хандивлахаар боллоо.
5-11 насны хүүхдүүдийг COVID-19-ийн эсрэг вакцинд хамруулах асуудлаар Дархлаажуулалтын үндэсний хороо ойрын хугацаанд хэлэлцэнэ гэж ХӨСҮТ мэдээлсэн юм. Зургаадугаар сарын 16-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 12-15 насны 158 мянган хүүхэд, 16-17 насны 78 мянган хүүхэд вакцинд хамрагдаад байгаа ажээ.
Үүнээс гадна лхагва гарагт АНУ-ын Хүнс, эмийн удирдах газар зургаан сартайгаас дөрөв хүртэлх насны хүүхдүүдэд “Moderna” болон “Pfizer”-ийн вакцины гуравдугаар тун хийх саналыг дэмжсэн байна.
Ингэснээр ирэх мягмар гарагаас бага насны хүүхдүүдийг нэмэлт тунд хамруулж эхлэх боломжтой болж байгаа ажээ.
З.Энхболор
Холбоо барих: enkhbolor.z@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com